Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов

e975c6a61e1781b84ff50168e4b8a4e5Европын 2012 оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин ХБНГУ-ын Welt am Sonntag 2015 оны 12 дугаар сарын тусгай дугаараа Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргалаа. 8 нүүр бүхий уг тусгай дугаар 1,1 сая уншигчидтай бөгөөд сонины цахим хуудас Welt.de-г сард 45,7 сая хүн уншдаг аж. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй соёл, урлагийн арга хэмжээ, хот орчмын аялал амралтын бүсүүд, хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцолсон уг хэвлэлийн сурталчилгаа нь Монголын аялал жуулчлалын түүхэнд хамгийн далайцтай медиа маркетинг болж байгаа гэдгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-ын Глобал Инсайт Медиа байгууллагуудтусгай дугаарыг гаргахад хамтран ажилласан байна. Аяллын дугаарын герман хэл дээрх хувилбарыг герман хэлтэй орнуудын, англи хувилбарыг Европын бусад зах зээлийн сурталчилгаанд ашиглана учир нь агуулга, илэрхийллийг Европ жуулчдын онцлог, сонирхолд тулгуурлан гаргасан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өнгөрсөн онд Монгол улс Берлинд болдог Ай-Ти-Би олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцсон билээ. Сонины ярилцлага, мэдээллүүдийг эндээс, тусгай дугаарыг эндээс үзэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …