Н.Анугийн авьяасыг онцолжээ

content_21089mrh0apntiprhcbv7318v49097483162014-12-30-10-13_www_urlag_mn3080794992015-12-15-13-58[www.urlag.mn]

 “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотноо үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Н.Ану 130 орны оролцогчоос шалгарч, авьяасаа үзүүлжээ. Тэрбээр энэ талаар “Talent show-ны нээлтэд 130 орноос сонгогдон бүжиглэсэндээ туйлын их баяртай байна. Үндэсний минь өв соёл дэлхийд гайхагдлаа. Би бүжгийн хувцсаа төрийн далбааны өнгийг бэлгэдэн урлуулсан байгааг та бүхэн анзаарсан байх. Энэ хувцсыг “Торго” салоныхон урласан юм. Мөн энэхүү бүжгийг дэглэсэн Төгсөө багшдаа маш их баярлалаа” хэмээн фэйсбүүктээ бичжээ. “Дэлхийн мисс-2015” тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ сарын 19-нд болох юм.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …