“Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ

65310b80b69e4ffb27075ffbee4b9b68Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ. Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр – Нарны гүүр – Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол –  Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол – Зайсан” чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна. Мөн нийтийн тээврийн өнөөгийн байдалтай уяалдуулан  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн өгсөн албан даалгаврын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн 12 сарын 10-13, 15, 16-ны өдрүүдэд автобуснуудад шалгалт хийв.

Шалгалтад  “Монкара” ХХК-ийн 17А “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам”, 17Б “Зүүн 4 зам – Их тойруу – Баруун 4 зам – Нарны зам” чиглэл, “ДЮЦ”ХХК-ийн 19А “Монел 38 – Сансар – Офицерийн ордон”, Ч35 “Монел 38-Хүнсний 4 – МУБИС – 11 дүгээр хороолол” чиглэл, “Сутайн буянт”ХХК-ийн 18А “3,4 дүгээр хороолол – Ард кино театр – ТЭЦ-4” зэрэг чиглэлүүд хамрагдлаа. Шалгартаар ээлжийн жолоочгүй, ажлын хувцасгүй, автобус нь хүйтэн, буудал зарлагч LED дэлгэц ажиллаагүй зэрэг зөрчил илрэв. Зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …