Н.Ану “Orange team”-д багтжээ

Өнгөрөгч 11 дүгээр сарын 22-нд эхэлсэн “Дэлхийн мисс” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод үргэлжлэн явагдаж байна. Олон орны мисс бүсгүйчүүдийг баг болгон хуваахад эх орноо төлөөлөн оролцож буй Н.Ану Мексик, Румын, Нидерланд, Никарагуа, Панам, Перу, Вьетнам зэрэг орны бүсгүйчүүдтэй “Orange team”-д багтжээ.Н.Ану “Dances of the World”-д амжилттай оролцож, үндэсний бүжгээ бүжиглэн, дээлээрээ гоёсон бол “Talent Recalls”-д уруулаараа зурах үзүүлбэр үзүүлэн өвөрмөц содон авьяасаараа бусад оролцогчдоос ялгарч шүүгчдээс өндөр үнэлгээг авсан байна. Мөн тэрээр багийн гишүүдийн хамт Саня хотын хүүхдүүдэд зориулсан “Green land” хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хүүхдүүдтэй нэгэн өдрийг өнгөрөөжээ.

73e0c63d2782602ba8941494fd8393deoriginal

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …