Ажил хайгч залуусын тоо эрс нэмэгджээ

12387851_986230431418966_1586593626_nМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн Төв Бирж  байгуулагдсан цагаасаа эхлэн цагийн болон байнгын ажилд оюутан залуус төдийгүй  ажил хийх сонирхолтой бүх насны хүмүүсийг ажилд зуучилсаар ирсэн билээ. Цагийн ажилд өдөрт 50-80 залууг зуучилдаг бол байнгын ажилд өдөрт 30-50 залууг зуучилж байна.

Сүүлийн саруудад байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж ялангуяа сургуулиасаа чөлөө авсан залуучууд маш ихээр нэмэгдсэн байна. Эдгээр залуусын дийлэнх нь олдсон л ажлаа хийх хүсэлтэй ба зөөгч, ачигч, үйлдвэрийн туслах, харуул, хамгаалалт , жолооч   гэх мэт ажлуудад бүртгүүлдэг байна. Мөн бүрэн дунд боловсролтой ажил хайгчид их байгаа улирлын чанартай ажил зогссонтой холбоотой 3,4 сар хүртэл хийх ажил хайж байгаа залуус эрс ч нэмэгджээ.

Өдөр бүр байнгын ажил хайгчид ихсэж байгаа нь ар гэрийн байдал нөлөөлж, дадлага туршлагагүйгээс шалтгаалан өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй ба ямар ч хамаагүй ажил хайж байна. Ямар ч ажлыг гололгүй хийх хүсэлтэй байгаа ажил хайгч  ихсэж байна.

12386632_986230428085633_95991032_n

Дашрамд дуулгахад, Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд өнгөрсөн сарын байдлаар давхардсан тоогоор 109 мянга 845 бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 39 гаруй мянга нь шинээр бүртгүүлж, 70.5 мянга нь мэдээллээ шинэчилсэн байна. Тэгвэл ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 69 мянга 879 орон тоотой ажлын байрны захиалга бүртгэгджээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …