Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

6dbe63bf0df2fa61d1bd0684714794eaОюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Санхүүгийн корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирал Риккардо Пулти нар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.

f0bfd2e3264ec245808d782a3aa60230

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх хөрөнгө оруулагчид, Рио Тинто, Туркиз Хилл компанийн төлөөлөл болон баримт бичигт гарын үсэг зурсан 15 банкны хамт олонд баяр хүргэлээ. Мөн өнөөдрөөс  Оюу толгой улс төрийн, Засгийн газрын асуудал биш. Цэвэр бизнесийн төсөл болж байна. Удирдах зөвлөл, бизнесийнхэн Оюу толгойн төсөл, гүний уурхайг цаашид авч явна. Хоёрдугаарт, дэлхийн хамгийн том 15 банк Монгол Улсад “Рио Тинто”, “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулж зээл өглөө. Монголын хувийн хэвшлийнхэнд хөрөнгө оруулах, гадаад түншүүдээ олох, хөрөнгө оруулалтаа олж, банкнаас зээл авах үүд хаалга нээгдлээ гэж Ерөнхий сайд хэлээд Монгол Улс бизнест буцаж ирлээ гэдгийг онцоллоо.

Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, гүний уурхайд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтийг олон улсын санхүүгийн байгууллагууд, баримт бичигт гарын үсэг зурсан 15 банк хийх юм. Уул уурхайн салбарт Монгол Улс анх удаа Оюутолгой төслөөр дамжуулан олон улсын санхүүжилтийн байгууллагуудын өндөр шаардлагыг хангасан хөрөнгө оруулалтыг баталгаажуулснаар их хэмжээний санхүүжилтын багцыг авч чадлаа. Оюу толгойн ордын нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …