О.Чулуунбат: Сая доллар гэдэг цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ

86262“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг өөрийг нь шоронгоос гаргана хэмээн Хонконгийн компаниас нэг сая доллар авсан хэмээн ярьсан. Энэ мэдээллийг О.Чулуунбат үгүйсгэсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компаниас тэр их мөнгийг авсныг дэлгэх ёстой. Хүний нэр төрд хэт муухайгаар хандаж байгаа энэ үйлдлийг зохих газраар нь шалгуулна гэж бодож байна. Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ. Нэвтрүүлэгт оролцож байхдаа Х.Анхбаяр надтай нэг удаа уулзаж байсан гэж байна лээ. Би бол таних ч үгүй, уулзаа ч үгүй. Нэг жилийн өмнө Монголын газрын тосны лиценз эзэмшигтэй би уулзсан. Тэдгээр компаниудын захирлуудтай уулзаж, яагаад энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгааг асуусан. Хэрэв гадны хөрөнгө оруулагч олдвол хамтарч ажиллах боломж байгаа эсэхийг нь тодруулсан. Манайхан бүгдээрээ л гадны хөрөнгө оруулагч байвал хамтарч ажилламаар байгаагаа хэлсэн. Лицензээ зарахгүй гэдэг байр суурьтай байсан. Газрын тосны гуравдугаар блок дээр “Тэнгри холдинг” ажиллаж байсан. Тэр үед Х.Анхбаярын хамтран зүтгэгч гээд нэг залуу надтай ирж уулзсан. Их богинохон уулзалт болсон л доо. Дараа нь тэр залуу нэг удаа над руу утсаар залгасан. Түүнээс өөрөөр тэдэнтэй холбогдоод, ямар нэгэн яриа хэлэлцээр үүсгээд явсан удаагүй” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭ.МН

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …