“Алдар”-ынхан 70 жилээ угтаж 70 бүтээлч ажил хийнэ

12373358_1626531974275215_9217956117706441521_nЗэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны түүхт 70 жилийн ой ирэх онд тохионо. Ойгоо угтаж спорт хорооныхон 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөж ажилдаа шамдан оржээ.
Тэд түүхт ойн өмнөхөн шинэ спорт цогцолбордоо ороод байна. Шинэ спорт цогцолборын заал нь 580 хүний суудалтай. Цогцолбор дотроо жүдо бөх, чөлөөт бөх, бокс, үндэсний бөх, сур харваа, хүндийн өргөлт, байт харваа, буудлагын тир, бялдаржуулах танхим, оюуны спортын танхим, Цэрэгжлийн спортын сургалтын танхим, Ширээний теннис, биллъярд, дугуйн тэргүүтэй 10 гаруй спорт танхимтай байна. Заал тус бүртээ хувцас солих өрөө, халуун усны өрөөтэй. “Алдар” спорт хороонд 108 тамирчин харьяалагддаг бөгөөд спортын 15 төрлөөр бэлтгэл сургуулилтаа хийдэг байна.
“Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр: Өнөөдөр миний хувьд үндэсний бөхийн хамгийн том цолонд хүрлээ. Цэргийн хамгийн том хурандаа цолыг зүүлээ. Энэ бүхэн алдар нийгэмлэг, армитай минь холбоотой гэж боддог. Тиймээс би салбартаа, спорт хороондоо ихийг хийх үүрэгтэй хүн…

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …