Best Ippon Mongolia-2015 /видео/

gp_ulaanbaatar_action_81Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг “Тор-10”-аар сонголоо. Эдгээр барилдаануудаас хамгийн шилдэг цэвэр ялалтыг тодруулах бөгөөд энэ сарын 28-нд МЖБХ-ны шинэ жилийн ёслолын үйл ажиллагаан дээр “Best Ippon-2015” цомын эзнийг тодруулах юм.

1.Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб, Багануур ХХК, /
-Парисын Их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Жерүн Мүренийг ялсан барилдаан.

2.ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Өвөрхангай аймаг Богд сум, “Хүч” спорт хороо, “Ажнай” дэвжээний бөх/
-“Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Германы багийн дэлхийн чансааны №3 Мартина Трейдосыг цэвэр ялсан барилдаан.

3.ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /Баянхонгор аймаг Хүрээмарал сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
-“Чингис Хаан” Гран При тэмцээнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Францын Софиан Милоуг ялсан барилдаан.

4.ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймаг Батцэнгэл сум, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо/
-Дэлхийн жүдо бөхийн ертөнцөд “аюултай монгол” хэмээн нэрлэгдэж эхэлсэн Л.Отгонбаатарын олон улсын тэмцээний анхны түрүүгээ Улаанбаатарын Гран Прид авсан барилдаан.

5.Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо/,
-Гавьяат тамирчин С.Ням-Очир олимп, дэлхийн медальтан болох замдаа Астанагийн татамид дээр Тажикстаны бөхийг гуравдугаар тойрогтоо цэвэр ялсан барилдаан.

6.ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймаг Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо/
-ОУХМ Н.Дагвасүрэн Гүржийн алдарт бөх А.Црикишвилиг Тбилист шүтэн бишрэгчдийнх нь өмнө цэвэр ялсан барилдаан.

7.ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, “Хүч” спорт хороо, “Женко” клуб/
-Улаанбаатарын Гран Прид түрүүлэх замдаа Францын бөхийг ялсан барилдаан.

8.Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, “Хүч” спорт хороо/
-Гавьяат тамирчин М.Бундмаа ДАШТ-ий хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг цэвэр ялсан барилдаан.

9.ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб/
-Улаанбаатарын Гран Пригийн шилдэг барилдаануудын нэг. Вазари үнэлгээгээр хожигдож явсан Д.Төмөрхүлэг барилдааны мэдрэмжээ харуулсан билээ.

10.ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, “Женко” клуб/
-Дэлхийн чансааг жилийн турш тэргүүлж буй Азербайжаны Рустам Оружовыг ОУХМ Г.Одбаяр цэвэр савжээ.

Монголын Жүдо Бөхийн Холбоо 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …