Цагаан морь өдөр

mori2111Аргын тооллын 12 сарын 20-ням гараг, билгийн тооллын өвлийн дуднд шар хулгана сарын шинийн 10-ны адьяа гараг, 1 цагаан мэнгэтэй, үхэх барилдлагатай, төмөр суудалтай, дэлгэрүүлэгч одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:46 цагт  мандан, 17:05 цагт  жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …