Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн 15, охидын 12, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр 13:00 цагаас нээлтээ хийх гэж байна.
Тус тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 350 гаруй өсвөрийн бөх 30 жинд 120 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
МЧБХ-оос зохион байгуулж буй тус тэмцээнийг хүссэн хүн бүхэн Буянт-Ухаа спорт цогцолборт очиж үнэгүй үзэх боломжтой. Тиймээс олон усын өсвөрийн бөхийн сонирхолтой барилдаанаа үзэж, Монголын баг тамирчдаа дэмжээрэй!
Тэмцээний хөтөлбөр:
Долоодугаар сарын 25. Пүрэв гариг
- 13.00-16.00 Сонгомол барилдааны 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 16.30-17.00 Тэмцээний нээлтийн ажиллагаа
- 17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Долоодугаар сарын 26. Баасан гариг
- 14.00-17.00 Сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Долоодугаар сарын 27. Бямба гариг
- 14.00-17.00 Охидын 42, 46, 50 кг, хөвгүүдийн 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 17.00-19.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Долоодугаар сарын 28. Ням гариг
- 13.00-16:00 Хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 16:00-18.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Асашерью сан”, “Уушиг хайрхан” ХХК
Л.Бадрах