Нийслэлийн шилдэг хүүхдүүд маргааш тодорно

p1a716q2kf1i1h14v115uqunss1n2Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/852 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах” журмын дагуу Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг  гэсэн 5 номинациар тодруулна. Энэ жилийн шалгаруулалтанд сургууль, дүүргийнхээ шилдэг гэх 506 хүүхэд оролцсон байна. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр  45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс 5 хүүхдийг шалгаруулах юм.   Энэхүү ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд,  болон олны танил алдартай хүмүүс оролцож  шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна. Түүнчлэн нийслэлийн Шилдэг хүүхдээр шалгарсан 2013, 2014 оны хүүхдүүд оролцож, 2015 онд нэр дэвшсэн 45 хүүхдэд амжилт хүсэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …