Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газартай харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын албаны төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
БНСУ-ын ОБЕГ-ын болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын ахлах зөвлөх Ким Хак Су тэргүүтэй Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах болон Тогтвортой хөгжлийн шинжээчдийн баг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж МХЕГ, ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаа аж.
Мөн шинжээчдийн багийнхан МХЕГ-ын удирдлагуудтай уулзах үеэр МХЕГ-ын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцооны талаар болон Гамшгийн үеийн эрсдлийг бууруулахад ямар чиг, үүрэгтэйгээр оролцдог, мөн Монгол Улс болон БНСУ-д Гамшгийн үеийн эрсдлийг бууруулах цогц хөгжилд учирч буй саад бэрхшээлүүд, эрчимжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцож байгаа юм.
З.Байгалмаа