Яармагийн гүүрийг өнөөдөр орой нээнэ

56iaigbnaj4ds29chesjn9nvp4“Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж, Яармагийн гүүрэнд эвдрэл үүсгэсэн билээ. Эвдрэлээс үүдэж, гүүрийг хаагаад байсан юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргажээ.

Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн нэвтрүүлж эхлэх юм байна. Гүүрийг засварласан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг хотын удирдлагууд гаргаад буй юм.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …