“Евро 2016” тэмцээнээс 1.95 тэрбум еврогийн ашиг олно гэж
УЕФА-гаас тооцоолжээ. “Евро 2016” тэмцээнээс нийтдээ 1.95 тэрбум еврогийн ашиг олно гэж УЕФА-гаас тооцоолж байна. Үүнд тоглолтуудын зурагтын шууд дамжуулалтаас 1 тэрбум, тасалбарын борлуулалтаас 480 сая, арилжаанаас 470 сая евро олно.
2012 онд Польш, Украин орнуудад болсон “Евро 2012” тэмцээнээс 1.383 тэрбум еврогийн ашиг олсноос тоглолтуудыг зурагтаар шууд дамжуулах эрхийн борлуулалтаас 815 сая, тасалбарын борлуулалтаас 231 сая, тусгай зөвшөөрлийн арилжаа, ивээн тэтгэгчдээс 315 сая евро олж байжээ.
“Евро 2016” тэмцээний бэлтгэл үйл ажиллагаанд 625 сая евро, шигшээ баг нь тэмцээний шигшээ тоглолтонд шалгарсан 24 улсын үндэсний холбоодод 301 сая евро, хөлбөмбөгчид нь шигшээ тэмцээнд оролцсон клубүүдэд 150 сая еврог хуваан олгоно. Нийт ашгийн 850 сая еврогоос 600 сая еврог нь техникийн туслалцааны “Хэт-трэк” хөтөлбөрт, 250 сая евро нь нийтийн, залуучуудын, эмэгтэй хөлбөмбөгт болон дасгалжуулагч, шүүгч нарыг бэлтгэх, давтан сургахад зарцуулах ажээ. 24 сая еврог бусад хөтөлбөрүүдэд зарцуулна.
эх сурвалж: ssport.mn