Яармагийн гүүрийг өчигдөр нээлээ

p1a73nu8qggp11oblm721ee8ukc1Энэ сарын 02-ны өдөр Яармагийн түр гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, “Алтай констракшн” ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж,  гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм.
Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу гүүрийг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тус гүүрийг засварлаж дууссан бөгөөд өчигдөр хөдөлгөөнийг нээв. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн түр гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр …