Тоглолтын супер азтан Улсын Филармонийн 2016 оны тоглолтуудыг үнэгүй үзнэ

53760efa-12cf-4d0c-a1c1-ba48c1cd5b54Энэ сарын 24 нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох “Snow melody” тоглолтонд ирсэн үзэгчдээс азтан шалгаруулж улсын филармонийн 2016 оны үзвэрийг хагас, бүтэн жилийн хугацаанд үнэгүй үзэх эрхийн бичгээр шагнах болон  олон сюрпризүүд хүлээж байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.
Шинэ жилийн баярыг тохиолдуулан 3- дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд урилгаар Б.Сарантуяа / МУГЖ/, Ө.Уянга/МУГЖ/, SWEETYMOTION хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм.
ТАСАЛБАРЫГ: Улсын Филармонийн кассаар, www.easyticket.mn, 1900-1188 дугаарын утсаар үнэгүй хүргүүлхээс гадна Юнителийн хэрэглэгчид 100GG-ээр 5,000₮ хөнгөрүүлэн худалдан авах боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 8800-4849, 9992-5074 дугаарын утаснаас  тодруулна уу.


Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …