Голын усны түвшин 15-40см нэмэгджээ

24885_39340 Ус цаг уур, орчны хүрээлэн  Ус судлалын секторын газраас анхааруулж байна. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см давсан байна. Мөн ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд, Хэрлэн-Чойбалсан, Халх-Баянхошуу орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна.

7 дугаар сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхнө. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Г.Сонор

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …