Бэлгийн ажилд эр хүний эрхтний хэмжээ голлох үүрэгтэй бол үтрээний хэмжээ ч бас чухал гэнэ. Эмэгтэй хүний эрхтний урт өргөний хэмжээ бэлгийн амьдрлаас нь хамаардаг гэх хуучны үзэл бий. Хэр их “бужигнуулна” төдий чинээ том гэх мэт. Гэсэн ч төрөхдөө л эр хүн шиг янз бүрийн хэмжээтэй байдаг аж. Сексологичдын судалгаагаар энэ нь нурууны өндөртэй шууд хамааралтай байдаг гэнэ. Нуруулаг хүүхнүүдийнх урт хэмжээтэй байдаг ч намхан эмэгтэйчүүд 11-14 урттай байх нь бий. Үтрээний хэмжээ төрөлт, үр хөндөлт гээд амьдрлын элдэв явдлын улмаас байнга өөрчлөгддөг. Сэрэл хөдлөөгүй үед тун “залхуу” болдог бол цочролд орсон үедээ “сунадаг” аж.
Бариу үтрээтэй болохын нууцаас Эмэгтэй хүнд санууштай чухал нэг зүйл бол бариу үтрээтэй байх явдал билээ. Энэ нь бүсгүйчүүдийн бэлгийн мэдрэмжийг дээшлүүлж, дур ханахад авах таашаалыг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн энэ байдал нь хамтрагчид нь таатай санагддаг болох нь судалгаагаар нотлогджээ. Үтрээ нь төрсний дараа болон нас ахих зэрэг олон шалтгаанаар сунадаг байна.
Гэвч арга билгийн л хорвоо хойно сунаж, томорч шалтгаан буй бол бас бариу, чийрэг болгох арга ч бас байдаг ажээ. Эмэгтэй хүний бэлгэ эрхтэний булчин үндсэн хоёр бүлэг булчингуудаас тогтодог байна. Эхний булчин хэлүүний орчимд байрших гадна булчин болон шээсний сүвний хуниасны булчингууд ордог. Дараах бүлэг булчингууд нь хошного хавийн дотоод булчингуудаас бүрддэг байна.Харин үтрээгээ бариу болгохын тулд Kegel хэмээх дараах дасгалыг хийдэг байна. Ингээд тус дасгалыг хэрхэн хийх талаар зөвлөе:
– Өвдгөө нугалан доошоо харж хэвтээд нэг алгаараа шалан дээр дарж нөгөө гараа гэдсэн дээрээ тавина.
– Бэлгэ эрхтэн ба өгзөгнийхөө дунд хавьд төвлөрөн жаахан дээш өргөөд дотоод булчингуудаа биеийнхээ төв хэсэг тийш чиглүүлэн чангал.
Дасгалыг хийснийхээ дараа тус хэсгийн булчингаа хэр чангарч байгааг мэдэхийн тулд үтрээндээ хуруугаа оруулан шалгаж болох гэнэ. За тэгээд энэхүү дасгалыг боломжтой үедээ байнга хийж заншвал хүссэн үр дүндээ хүрээд зогсохгүй бэлгийн амьдралдаа “хувьсгал” хийх боломжтой гэдгийг сануулая.