Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ

158cbf652acd91c64919ec549e892ad7Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, импортын цахилгаан эрчим хүчийг хаах гэсэн зорилт бий. Энэ хүрээнд өнөөдөр нэгэн том бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

6009270b853cf5f3a8b2890f438c8da9

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд оролцохдоо Монгол Улс анх удаа уурхайн амаа түшиглэж цахилгаан станц барих гэж байна. Засгийн газар эрчим хүчний бодлогынхоо том өөрчлөлтийг энэ төслөөр эхлүүлж байна гэлээ. Мөн Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэж Бөөрөлжүүтийн цахилгаан станц, усны эх үүсвэрээ түшиглэж Эгийн голын усан цахилгаан станц баригдана. Тавантолгойн цахилгаан станц ч мөн уурхайгаа түшиглэн баригдана гэж хэллээ.

95cd596c0bf64a069bd39e20fb4cb40d

Багануурын цахилгаан станцын энэ төсөл Монгол, Хятад хоёр улс эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн илэрхийлэл гэдгийг мөн онцоллоо. БНХАУ-тай хамтран “Амгалан” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж нэг сарын өмнө станцаа ашиглалтад орууллаа. Дулааны III станцын хүчин чадлыг 50 MBт-аар өргөтгөсөн бол одоо Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцыг ажлыг хамтдаа хийж гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

6b07859c0b198015f10edc07baae4349

Багануурын цахилгаан станц Багануур хотын хөгжийн гараа, нүүр царай болох төсөл. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаж Багануур хотод шинэ ажил, амьдрал өрнөх болно. 3,5 жилийн дараа бидний цугласан энэ талбайд 700 МВт хүчин чадалтай том станц босно гэж Ерөнхий сайд хэлээд энэхүү бүтээн байгуулалтыг хийх БНХАУ-ын “China nuclear industry 22” корпорацийн хамт олон хүлээсэн үүргээ хамгийн сүүлийн үеийн технологиор, цаг хугацаатай уралдан амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтын энэ ажлыг бүх талаар дэмжиж ажиллах  болно гэдгээ илэрхийллээ.

“Багануур Пауэр” ХХК энэ оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын газартай Багануурын цахилгаан станц төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Концессийн гэрээ байгуулсан юм. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Син Хайми нар оролцлоо. Багануур хотод баригдах үйлдвэр технологийн парк, Оюутны хотхон зэрэг бүтээн байгуулалтын цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэж, Багануур дүүргийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …