Тавантолгой энэ ондоо багтаан “Чалко”-д өрөө барагдуулах боломжтой гэв

tavantolgoi  Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хуралд дэд сайд О.Эрдэнэбулган оролцлоо. Түүний мэдээлснээр Тавантолгойн ордын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Таван толгойн нүүрсний ордоос 2011 онд нэг сая тонн, 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд энэ онд Цанхийн зүүн уурхайгаас  зургаан сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна. Харин одоогийн байдлаар ердөө 834.3 мянган тонн нүүрс олборлож, түүнийхээ 372.3 мянган тонныг экспортолжээ. Харин цанхийн баруун уурхайгаас 2.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 128.6 мянган тонныг олборлоод байгаа аж. Хятадын төрийн өмчит Чалко компанид нийлүүлж байгаа бүх нүүрс 350 сая ам.долларын өрөнд суутгагдаж байгаа. Одоогоор энэхүү өрнөөс 170 сая доллар нь үлдсэн бөгөөд одооны ханш нэг тонн нүүрс 47 ам.доллар хэвээр үргэлжилбэл 3.6 сая тонн нүүрс нийлүүлснээр энэхүү өрийг барагдуулж дуусах аж. Тиймээс Зүүн цанхиас олборлох нүүрсний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд сайн явуулж чадвар энэ ондоо багтаан Чалкод өрөө барагдуулах боломжтой гэж дэд сайд мэдэгдлээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …