Өдөр бүр кетчуп хэрэглэх нь биед ямар ч хоргүй

tomato-ketchupАйл бүрийн хоолны амтлагчинд кетчуп заавал байдаг. Тэгвэл энэхүү амтлагчыг өдөр тутам хэрэглэх хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй тухай мэдэхийг хүсч байна уу?

Кетчупыг өдөр тутмын хоол, хачиртай талх, бүргер, шарсан төмс, шарсан тахиа зэрэг өргөн хэрэглээний олон төрлийн хоол хүнс, хачиртай хэрэглэдэг шүү дээ. Зарим хүмүүс кетчупыг байнгынг тогтмол хэрэглээ болгосон байх нь бий. Кетчупгүйгээр хоол идэж чаддаггүй хүмүүс байх нь бий.

Кетчупны үндсэн орц  улаан лооль харин найрлага, амтлагчинд сонгино, сармис, хар перц, цуу, халуун чинжүү гэсэн 5 төрлийн амтлагч орсон байдаг ба хийх жорыг сурахыг хүсвэл доорх холбоос дээр дарж ороорой.

http://www.1000jor.mn/recipes/more/617

Харин байнга, өдөр тутмын хоолондоо кетчуп хэрэглэх сайн уу? Муу юу?

1 хоолны халбага буюу 15гр кетчуп нь 15ккалори агуулахаас гадна витамин А, С-ыг агуулдаг байна. Харин 1 хоолны халбага майноз 103ккалори агуулдаг гээд бодохоор жингээ барих гэж байгаа хүмүүст кетчуп нь зөв сонголт болох ба бага илчлэгтэй, өөх тосгүй, эрүүл мэндэд тустай сүмс юм.

Мөн кетчупны үндсэн орц болох боловсруулж чанасан улаан лооль нь цус төлжүүлэхээс гадна их хэмжээний антиоксидант lycopene агуулдаг нь Харвардын их сургуулийн хүнс судлаач эрдэмтдийн судалгаагаар батлагдсан бөгөөд сайн чанарын кетчуп хэрэглэдэг хүмүүсийн дунд судалгаа явуулахад эдгээр хүмүүсийн цусны найрлага зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 50 хувиар бага байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн 1 хоолны халбага кетчупэнд 4гр элсэн чихэр, 190мл натри агуулагддаг байна. Энэ нь тийм ч их сахар биш бөгөөд элсэн чихэртэй адил хэмжээний давс кетчупны найрлаганд байдаг тул хор болохгүй. Харин натри хүний эрүүл мэндэд тустай бөгөөд өдөрт 8 хоолны халбага кетчуп хэрэглэхэд хүний бие организмд шаардагддаг натриг нөхөж чаддаг байна.

Ингээд эцэст нь дүгнэхэд кетчупыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь давуу талтай ч сайн чанарын, байгалийн гаралтай орц найрлага хэрэглэж, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн кетчупыг сонгон хэрэглэж байгаарай. Зарим тохиолдолд үйлдвэрийн кетчупэнд байгалийн бус гаралтай сироп, амтлагч хийх асуудал байдаг тул хүнсэнд хэрэглэх кетчупныхээ үйлдвэр, брэндийг анхаарч худалдан авалт хийгээрэй.

эх сурвалж: 1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …