Монголын боксын холбооны 2015 оны шилдэг 10 тамирчин тодорлоо

12377771_591283971023436_3633638999708631410_o1-р байрт Г.Ган-Эрдэнэ,(580 оноо)Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Говь цогцолбор клубын тамирчин.Улсын аварга,Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 4 мөнгө,1 алт,Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6-р байрын шагналт,Нийт 580 оноогоор МБХ-ны Оны шилдэг тамирчин боллоо.
2-р байрт Д.Отгондалай,(520 оноо)Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон АПУ ХК-ны тамирчин.Улсын аварга,Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө,1 алт,Ази тивийн аварга,Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байрын шагналт.
3-р байрт Б.Чинзориг(520 оноо) Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Алдар спорт хороо,Ариг банкны тамирчин.Улсын аварга,Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 3 алт,1 мөнгө,1 хүрэл хүртсэн амжилтаар
4-р байрт Б.Түвшинбат(450 оноо) Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Хүч спорт хороо,Ариг банкны тамирчин.Улсын аварга.Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 алт,1 хүрэл,Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар
5-р байрт Э.Идэрхүү(360 оноо)Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг,Ариг банкны тамирчин.Улсын аваргийн мөнгө.Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн амжилтаар
6-р байрт Э.Цэндбаатар(300 оноо) Спортын мастер,Залуучуудын шигшээ баг болон,Хүч спорт хороон тамирчин.Улсын аварга.Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 1 алт,APB 1 ялалт
7-р байрт Г.Ариунболд(280 оноо) Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Баянгол дүүрэг,Насны зам ХХК-ны тамирчин.Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө.Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 1 хүрэл,APB 2 ялалт
8-р байрт С.Эрдэнэбаяр(200 оноо) Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Хангарьд клубын тамирчин.Улсын аварга..Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар
9-р байрт А.Нурлан(190 оноо) Олон улсын хэмжээний мастер,Үндэсний шигшээ баг болон Баян-Өлгий аймгийн тамирчин.Улсын аваргийн хүрэл.Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 1 мөнгө,2 хүрэл медаль хүртсэн амжилтаар.
10-байрт Т.Ерболат(190 оноо) Спортын мастер.Алдар спорт хороон тамирчин.Улсын аварга.Олон улсын боксын холбооны(AIBA)-ний “А” зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарчээ.
ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

Монголын боксоор овоглож явдаг нйит тамирчин,дасгалжуулагч,шүүгч,ахмадууд,Боксын зүтгэлтнүүд,биднийг байнга тусалж дэмжиж байдаг бүх хүмүүстээ Монголын боксын холбооны өмнөөс шинэ оны мэнд хүргье.
ТА БҮХЭН ШИНЭ ОНДОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР АРВИН БАЙХ БОЛТУГАЙ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …