Туркийн Ерөнхийлөгч хүний амь аврав /бичлэг/

ce56f7062991948b13f0f9545ea16c89
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган амиа хорлох гэж байсан залуугийн амийг аварчээ. Энэ явдал өчигдөр буюу энэ сарын 25-нд болжээ. Ерөнхийлөгчийн цуваа Станбул хотын Босфурос /Bosphorus/ гүүрэн дээгүүр өнгөрөх үед энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлох гэж буй залууг харжээ. Ингээд Ерөнхийлөгч өөрийн хамгаалагчдыг явуулж залуугийн амийг аварсан ба залуутай гар барьжээ. Түүнчлэн залуу Ерөнхийлөгчийн гарын үнссэн байна. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр, уг залуу гэр бүлийн маргааны улмаас ийнхүү амиа хорлох гэж байсан бөгөөд Ерөнхийлөгч түүнд туслахаа амалсан байна.
a9e98b4de9b506b1e747e94929233220


Э.Төгс
Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд …