Сэтгэл заслын ухаан

M56JzsyDzb8Монголын эртний гүн сэтгэгч, бичгийн хүмүүний нэг том төлөөлөгч “Хэцүү то ван” хэмээн алдаршсан Б.Тогтохтөр (1797- 1868) Сэцэн хан аймгийн Илдэн ван хошууны нутаг Сангийн далай хэмээх газар мэндэлсэн. Тэрээр эдүгээ Дорнод аймаг төдийгүй нийт Монгол түмний дунд Монголчуудын аж төрөх ухааны сургаал номоороо алдартай билээ.

      Тэрээр 1853 онд зохиосон “Хэйбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал” ном олны дунд “То вангийн сургаал” хэмээн алдаршсан. Монгол хүнийг төлөвшүүлэх арга ухаан, мал маллах арга, аж амьдралын дээшлэлт зэрэг асуудлуудыг зохиолдоо хөндөн авч үзсэн.

Тухайлбал:

                  “АРД ТҮМНИЙ БАЯЛАГ БОЛ МАЛ СҮРЭГ”

 гэж үзээд, “ХООСОРНО ХЭМЭЭГЧ ЭРТНИЙ ҮЙЛ, ГЭВЧ ЭНЭ НЬ НОМ БУРХАНТАЙ ТӨРСӨН ИХ БУЯНЫГ ҮЗВЭЭС, ИX ТӨЛӨВ УХААН САНАА БАРАГДАЖ, ЗАЛХУУРАН ХОЙРОГШСООР ХАМАГ ҮЙЛ ХОЖДОЖ, АЖИЛ ТӨРӨЛ ҮГҮЙГЭЭС ХОХИРОХ БОЛНО.

ХООСРОХОД УРЬДААР УХААН БАРАГДАНА. УХААНТАЙ ХҮН ХООСРОХОД БЭРХ. ОДОО УХААН НЬ БАРАГДСАН ХҮНД УХААН ЗААЖ ТЭНХРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ” гэж сургасан.

   Түүнчлэн хэн юу хийж чаддаг түүнийгээ уйгагүй хийж бүтээхийг сануулсан байдаг. Мөн  То вангийн санаачилгаар одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т Халх голын баруун эргийн толгодын энгэрт хэвтээ байдлаар 1859-1864 онд урлан бүтээсэн нь “Их Бурхант” хэмээн эдүгээ алдаршжээ.

   Мөн эдгээрийг олон нийтэд зөв таниулан, ил гаргах нь эргээд хүмүүний амьдралын утга учрыг ухаарах, шүтэх эс шүтэх эсэхээ ялгаж салгах арга ухаан, сурган хүмүүжүүлэх, мөн хөгжүүлэх, бие сэтгэлийг эрүүлжүүлэх, үзэл бодлоор нь нэгтгэснээр нийгмийн сэтгэлгээнд харилцан бие биенээ хүндэтгэн харьцахад эерэгээр нөлөөлөх зэрэг олон зүйлд гарцаагүй гол чухал нөлөө үзүүлэх юм. Тиймээс арвин эрдэнийн гуу сангаас нэгээхэн хэсгийг л үүнд багтаах гэж оролдсон билээ. Үүгээрээ цаашид илүү гүнзгийрүүлэн судлахыг уншигч танд санал болгож буй хэрэг.

    Шантидэва гэгээний “Бодьсадын явдалд орохуй”-д:

“Огторгуй сацуу тэрсүүд амьтан

Огоот тэдгээрийг дийлж яахан барах

Орь гагц уринт сэтгэлээ дарваас

Олиггүй дайсан бүхнээ дарсантай адил.

Энэ дэлхийг ширээр бүрсү хэмээвээс

Эн тэнцэх шир хаанаас олдох вэ?

Эрх биш гутлынхаа улыг ширлэчихвэл

Эгээ л хамаг дэлхийг ширлэсэнтэй адил буюу” хэмээдэг. Ерөнхийдөө сэтгэл санааны хямралд удсанаас биеийн эрүүл мэндэд нөлөөлж, амьдралын тайван байдал алдагдаж, энэ нь  даамжирсаар сэтгэцийн эмгэгтэй ч болдог.

   Үүнээс сэргийлж тухайн хүн өөрт тохирсон ямар нэгэн энгийн  арганд суралцах хэрэгтэй. Тухайлбал: Сонирхолтой ном бага ч болов унших.

   Энэ нь хүнийг хамгийн хурдан сэтгэлийн хямрал, тогтворгүй байддлаас гаргадаг гэж судлаачид судлан баталсан ажээ. Учир нь ном уншснаар тухайн нэг зүйл дээр төвлөрснөөр хүний оюун ухаан хамгийн сайн амардаг гэж эрдэмтэд нотолсон.

  Тиймээс амьдралын мөрдлөг болгон бага ярьж ихийг хийгээрэй. Уурлахаа багасгаж, инээхээ ихэсгээрэй. Шүүмжлэхээ багасгаж, хүлээж авахаа ихэсгээрэй. Гомдоллохоо багасгаж, талархахаа ихэсгэхийг хичээцгээе.

Буддын сургаал ёсоор:

                           “СЭТГЭЛИЙН ШАРХ НИСВААНИС,

                             БИЕИЙН ШАРХ ӨВЧИН” хэмээдэг.

 Эх сурвалж: Budda.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …