Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

42f51663d3b2d12originalӨнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 19. Ангараг гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …