Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана

Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж улмаар хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хандивын аян өрнүүлж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Төгвөл өнөөдөр “Бид нэг гэр бүл” хандивын аяны хүрээнд сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчид Легионеруудын эсрэг халз тоглолт хийхээр болсон юм.

Өчигдөр энэ талаар зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлаж Монголын үндэсний шигшээ багийнхнаас гадна АНУ-аас ирсэн легионер тамирчид, “Ардчилал” сонины хамт олон оролцжээ.

Мөн сэтгүүлч, сагсчин залууд хандив цуглуулах аянд урлаг, спортын олон алдартан сайн дураараа нэгдсэн байна. Тухайлбал, Гавьяат тамирчин, Лондонгийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Кёкүшюзан Д.Батбаяр, чөлөөт бөхийн шигшээ багийнхан, жүдо бөхийн шигшээ багийнхныг энд нэрлэж болно. Түүнчлэн өвөрмонголчууд хандивын аянд нэгдэж, Б.Батхишигт хандив цуглуулж эхлээд байгаа тухай “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт дуулгажээ.

Монголын үндэсний шигшээ багийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга Шигшээ багийнхны болон легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдах болсон талаар ярихдаа, “Батхишиг маань энэхүү спортод маш олон жилийг зарцуулсан. Үндэсний шигээ багийнхны адилаар сагсан бөмбөгөөр Батхишиг гэдэг нэр хүндээ олж авсан. Тиймээс бид чадахаараа туслахаар хүмүүнлэгийн ажил эхлүүллээ. Гэхдээ ганцхан удаагийн үйл ажиллагаа зохион байгуулаад өнгөрөхгүй. Хөтөлбөр болгож нэг, хоёр, гурав гэсэн үе шаттай. Эхний ээлжинд Үндэсний шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнтэйгээр легионеруудтай тоглох юм. Мөн дараагаар нь шигшээ багийнхны болон легионеруудын тоглолтын хувцсыг дуудлага худалдаанд оруулна. Бас залуучуудын шигшээ багийнхныг легионеруудтай тоглуулах бодол бий” гэжээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …