“National Geographic Mongolia” төсөл “National Geographic Kids Монгол” сэтгүүлээс Монгол улсын БШУЯ, Щвейцарийн хөгжлийн Агентлаг, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, МУИС, Геологийн сургуультай хамтран ерөнхий боловсролын сурагчдын дунд “Монгол Вундеркинд 2013” олимпиад явуулсан байна.
Олимпиадад нийт 356 сурагч оролцсоноос авхаалж самбаа, мэдлэг чадвараараа бусдыгаа хошуучилсан Сант сургуулийн 11Б ангийн сурагч Ганболдын Төрболд алтан медаль, тус сургуулийн 10Б ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд хүрэл медаль, Монтурк сургуулийн 10С ангийн сурагч Уламбаярын Баярбат мөнгөн медаль хүртжээ.
“Монгол Вундеркинд 2013” олимпиадын ялагчид маань анх удаа Монгол улсаа төлөөлөн “Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцох гэж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 17 орноос шилдэгийн шилдэгүүд ирж газарзүйн мэдлэг чадвараа сорин өрсөлддөг аж. Тэмцээн энэ сарын 27-оос наймдугаар сарын 2-ны хооронд ОХУ-ын Санкт Петербург хотод зохион байгуулагдах юм байна. Дэлхийн Вундеркиндын тэмцээнд манай тамирчид оролцсоноор Монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийд харуулах боломж бас нэгээр нэмэгдэж байгаа юм.
Гурван ялагч маань “Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгахын төлөө өөрсдийгөө дайчлах болно” гэсэн сайхан үгийг хэллээ.
О.Наранцацралт