Зургаан настай Монгол хүү хамар хийлгүүлжээ

hagalgaa  Барамсай овогтой Нэргүй гэх зургаан настай хүү Сөүл хотын нэгэн эмнэлэгт хамар хийлгүүлжээ. Хамартай болсон шалтгаан нь гэвэл Солонгосийн EBS телевизийн “ Global project” хэмээх  хүмүүнлэгийн нэвтрүүлэгийн ээлжит дугаараар энэ хүүгийн тухай гарч байсан нь гол шалтгаан нь болсон аж.

Тодруулбал, Солонгосын сайн санааны нэг байгууллага  тэр нэвтрүүлгийг үзэн тусламжийн гараа сунгаж ийнхүү тусалжээ. Хүү одоогоор хоёр удаагийн хагалгаанд ороод байгаа бөгөөд эхний хагалгаа нь хоёр цаг орчим, дараагийн хагалгаагаа  бүхэл бүтэн 18 цаг үргэлжилсэн байна. Тэрээр дахин хагалгаанд орох ба найман сар гаргаад гоо сайхны хагалгаа хийлгэхээр төлөвлөжээ.

Дэлхийд нийт хамаргүй төрсөн зургаан хүүхэд бүртгэгджээ. Үүний нэг нь ч нэг нас хүрэлгүй өнгөрч байжээ. Харин Нэргүй хүү өдийг хүртэл сайн боожиж байгаа таатай мэдээ байна.

З.Байгалмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …