Хар морь өдөр

moriАргын тоололын 2016 оны 1 сарын 1-ны баасан гараг, билгийн тоололын өвлийн дунд шар хулгана сарын шинийн 22-ны сугар гараг, 7 улаан мэнгэтэй,  үл тохирох барилдлагатай, мод суудалтай, харцага одтой  хар морь өдөр. Өдрийн наран 08:43 цагт мандан, 17:07 цагт жаргана.

Тухайн өдөр  шинэ гэр барих,  шүтээн босгох,  хишиг даллага авахуулах, бурханд залбирал талбих, үсэг зурхайд суралцах,  хөрөнгө талбих болон буг дарах, хулгай дээрмийг номхотгох үйлнээ сайн. Замд гарах, багш шавь бололцох, хиншүү хярвас гаргах, бэрийн үйлийг тэвчүүштэй. Үс засуулах болон авахуулахад идээ ундаа элэг олдох сайн.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …