Атомын цахилгаан станц барих шаардлагатайг онцоллоо

jagaa akh Цөмийн энергийн газрын хэвлэлийн ажилтан зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манай улсад атомын цахилгаан станц барих нь аюултай, бага хэмжээний доголдол гарахад л Монгол орон тэр чигээрээ сүйрэх аюул дагуулна хэмээн эсэргүүцэх хүн олон байдаг. Тэгвэл зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан Монгол атомын цахилгаан станц барих нь зөв хэмээсэн юм.

Тэрбээр “Цөмийн хор хөнөөлийг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард түмэн япончууд. Тэд атомын цахилгаан станцаар тэргүүлэгч орны нэг. Хүний эрхийг дээдэлдэг Америк ч атомын цахилгааны станцын тоогоор тэргүүлж байна. Бидний хортой хэмээн айдаг “шар нунтаг”-ийг бусад улс орон өндөр үнээр авья гэж булаацалдаж байна. Ер нь шуудхан хэлэхэд хүн төрөлхтөн цөмийн энергигүйгээр амьдрах боломжгүй болчихож. Хятад, Солонгос, Орос бүгд л атомын цахилгаан станцтай байхад яагаад Монголд болохгүй гэж. Атомын цахилгаан станц хамгийн хямд цахилгаан гаргахаас гадна ашиглалтын зардал  дулааны цахилгаан станцаас 3-4 дахин бага, олон дэд бүтэцгүй, 11 дахин бага талбай эзэлдэг, хүлэмжийн хий ялгаруулахгүй гээд олон давуу талтай.

Монгол Улс таван жилийн дараа 20 сая тонн нүүрс хэрэглэнэ. Дулааны цахилгаан станц 1 сая кг нүүрсээр гаргах эрчим хүчийг атомын цахилгаан станц ганцхан кг уранаар гаргана. Дулааны цахилгаан станцууд нь дэлхийн нийт дулаан, цахилгааны бараг 60 хувийг хангаж байгаа ч тэр хэмжээгээрээ “дэлхийн дулаарал”-ыг үүсгэж цаг агаарын өөрчлөлтөд нөлөөж байна. Тиймээс ч НҮБ-аас хүлэмжийн хийг ялгаруулахыг хориглосон Монреалийн ба Киотогийн гэрээ программуудыг дэлхийн бүх улс орон дагаж хэрэглэхийг шаардаж байгаа. Яагаад гэвэл үхэлд хүргэж байгаа таван гол өвчний 4 нь нүүрснээс болж байгаа. Одоо барих гэж байгаа V станц бол НҮБ-ын бодлогын эсрэг үйлдэл. Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өссөөр байна. Зөвхөн Оюутолгойд 350-400 МВт эрчим хүч хэрэгтэй. Метроноос эхлээд эрчим хүчний эх үүсвэрээр ажиллах олон бүтээн байгуулалтын ажил байгаа ч эрчим хүчээ шийдээгүй байна. Тиймээс энэ бүгдийг шийдвэрлэхэд Атомын цахилгаан станц барих нь зөв” хэмээсэн юм.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …