ОХУ Украйны хүнсний бүтээгдэхүүнд хориг тогтоов

download

Украйны хүнсний бүтээгдэхүүний экспортод Оросын тогтоосон хориг арга хэмжээ өнгөрсөн Баасан гарагаас хэрэгжиж эхэллээ. Энэ нь Европын холбоо, Украйны хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотой юм.

2014 онд Европын холбоо, АНУ, Канад, Австрали болон Норвеги зэрэг орон Оросын эсрэг хориг тогтоосонтой холбогдуулан тус улс хариу хориг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хориг арга хэмжээ энэ оны  наймдугаар сар хүртэл үйлчилнэ. Харин Оросын хориг арга хэмжээнд багтсан Европын холбоотой Украин чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар Европын холбооны бараа бүтээгдэхүүн Украинаар дамжин Оросын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж нээгдсэн. Үүнээс сэргийлэх зорилгоор ОХУ Украины хүнсний бүтээгдэхүүний экспортод хориг тогтоосон байна.

Украин ч мөн энэ сарын 10-наас эхлэн Оросын талх, нарийн боов, шоколад, мах, кофе, тамхи, согтууруулах ундаа болон бусад хүнсний бүтээгдэхүүний экспортод хариу хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Оросоос Украинд экспортлодог бараг бүх бүтээгдэхүүн  Украины эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад багтсан байгааг ажиглагчид онцолж байна. Өнөөдөр мөн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын чөлөөт худалдааны бүсээс Украйн албан ёсоор хасагдлаа. Ингэснээр Евразийн эдийн засгийн холбоонд багтдаг Армень, Беларусь, Киргизстан, Орост бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ татварын хөнгөлөлт эдлэхгүй болж байна. Үүнээс гадна өнгөрсөн сард Украин Орос улсад төлж дуусгах ёстой байсан гурван тэрбум америк долларын өрийн асуудлаар ОХУ олон улсын шүүхэд зарга үүсгэхээр төлөвлөж байгаа юм.

эх сурвалж. mnb.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …