Хүзүүн дээрээ шимүүлсний ул мөр болох цус хурсан толбо нь хүнд харуулж, ил байлгаад байхаар зүйл биш. Ер нь бол ийм “тэмдэг тавиулахгүй эсвэл хөхөрч, ягааран цус хурахаас нь өмнө арга хэмжээ авсан нь дээр. Гэхдээ ул мөр хэдийнээ тодорсон тохиолдолд маш хурдан алга болгох хэд хэдэн үр дүнтэй арга байдаг. Крем, өө дарагчаар далдлах гэж оролдох хэрэггүй. Урт хоолойтой цамц, ороолт ч нэмэргүй.
Ер нь шимэх, озох гэдэг нь гематомия буюу цусан бундуу тул үүнийг арилгах арга нь хөхөрч, няцарсныг арилгахтай яг ижил. Эмийн сангаас гепаринтай тос авч түрхэх эс бөгөөс гэрийн нөхцөлд бололцоогоо ашиглах хэрэгтэй. Үүний тулд цус хурсан газарт хэдэн цагийн турш хүйтэн жин тавина. Цаасан алчууранд мөс ороогоод, хүйтэн халбага эсвэл хөлдөөсөн мах байсан ч болно. Хүйтэн жинг нэг удаадаа 15-20 минут байлгана. Энэ арга нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулах замаар “асуудлыг” арилгаж буй хэрэг юм. Хэдэн дусал гааны эфирийн тосыг хөвөнд шингээгээд хөхөрсөн хэсэгт хөнгөхөн иллэг хийж өг. Гаатай шүдний оог ч ийм маягаар ашиглаж болно. Асуудалтай хэсэгтээ шүдний оо түрхээд өөрөө аяндаа хатахыг нь хүлээгээд, дараа нь угаа. Өглөө гэхэд санаа зовоосон асуудал тань тийм ч аймшигтай харагдахгүй болсон байх болно. Хурсан цусыг хөнгөхөн иллэгээр тараана. Хөхөрсөн хэсэгт хоёр хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр цагийн зүүний дагуу хэдэн минутын турш аажуухан эргүүлээд, дараа нь эсрэг зүгт үйлдлийг давтана. Нийт хугацаа 6-8 минут, өдөрт дөрвөөс доошгүй удаа хийнэ. Мөн спирт шингээсэн хөвөн, зөөлөн үстэй шүдний сойзоор иллэг хийж болно.
эх сурвалж:saak.mn