Өнөөдрийн зурхай

timthumb

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 27. Буд гараг. Дашнямтай. Гар одтой, 2 хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Могой, морь, бич, бар жилтнээ сөрөг муу. Туулай, гахай хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. . Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …