Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэд төрүүлэх вэ

jiremsen-eh

Эмэгтэй хүний эх болдог нас хүүхдийн оюун ухаанд шууд нөлөөлж, ээж нь нас ахимаг байх тусам хүүхэд нь ухаантай гардагийг Британийн эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоожээ.
Тэд 176 айлын хүүхдүүдийн оюуны чадварыг бараг 11 жилийн турш судалсан байна. Ингэснээр 16-22 насны эхээс төрсөн өсвөр насныхан IQ-гийн өндөр үзүүлэлтээрээ гойд ялгардаггүй гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ нь эрт жирэмслэлт(орчин үеийн хэмжүүрээр барагцаалвал 25 хүртлэх нас) төлөвлөгдсөн байх нь цөөн учир, эмэгтэйчүүд төрөхийн өмнөх их стресст ордогтой холбоотой гэнэ. Чухамхүү ирээдүйн эхийн сэтгэл санааны хямрал нь ургийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
Эмэгтэй хүн жаахан насжсан байвал, жирэмслэлт илүү тайван хэвийн байдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Энэ үүднээс хүүхэд төрүүлэх хамгийн зохистой нас нь 27 нас юм. Статистикийн тоо баримтаас үзвэл, 27 болон үүнээс ахимаг эмэгтэйчүүд 18 хувьд нь л жирэмслэлтэй холбоотой сэтгэл санааны хямралд ордог ажээ. Тийнхүү 27 наснаас хойш эмэгтэй хүнд ухаантай хүүхэд төрүүлэх магадлал их байдаг гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрсэн байна.

Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …