Өнөөдрийн зурхай

hulgana1

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 28. Бархасвадь гараг.  2 хар мэнгэтэй, шар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана.

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …