Г.Баярсайхан нарын төлөөлөгчид Тайваньд Монголын нууц товчооны эх хувилбартай танилцжээ

ggg Чуулганы хуралдаан завсарласан ч зарим УИХ-ын гишүүд дотоод, гадаадад албаны ажлаа амжуулсаар яваа ажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн А.Ганбат, С.Бямбацогт нарын хамт Тайвань улсад ажлын айлчлал хийгээд ирсэн байна. Айлчлалын хүрээнд Тайванийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологиор боловсруулах тоног төхөөрөмжтэй танилцжээ.

Мөн гишүүд айлчлалынхаа хугацаанд Тайванийн Үндэсний номын санд зочилж, тэнд хадгалагдаж буй Монголын нууц товчооны эх хувьтай танилцжээ. Монголын эзэнт гүрэн, 800 гаруй жилийн тэртээх Монголын төрт ёсны түүхийг энэхүү сурвалж бичигт бичин үлдээсэн байдаг байна.

Монголын нууц товчоо нь нийт 20 боть бүтээлээс бүрддэг ба анх Бээжингийн номын санд хадгалагдаж байсан ч 1949 онд Чан Кай Ши-гийн Засгийн газар Тайваньд нүүж ирэх үед тус түүхэн эх сурвалж бичгийг бусад судар бичгийг хамт авчиржээ. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж буй юм байна. Гэвч өнгөрсөн он жилүүдэд энэхүү түүхэн эх сурвалжийг монголчуудад танилцуулж байсан удаагүй. Харин Монголын парламентын гишүүдийг энэ удаад айлчлал хийх үеэр анх удаа танилцуулсан юм байна. Гэрэл, агаар, температур бүхнийг зохицуулсан тусгай зориулалтын өрөөнд Монголын нууц товчоо хадгалагддаг аж.

Тайваньчуудын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах арга хэрэгсэл тун нарийн байдаг ажээ.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …