Өнөөдрийн зурхай

vher_udur_500x500

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 29. Сугар гараг.  Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Могой, тахиа, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс бүү засуул. Дайсныг номхотгох, лам болох, хурим хийх, замд гарах, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Урлан бүтээх, малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйл, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга хэмээжээ.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …