Умайн гажиг болон умайн гуурсан хоолой битүүрсэн эсэхийг ингэж мэдэж болно

HSG

Эмэгтэй хүний умайг үр хөврөл, ургийн өсч бойжих орчин, өндгөвчийг өндгөн эсийн банк гэж үзвэл өндгөвчинд боловсорсон өндгөн эсийг умай руу дамжуулах хоолойг үрийн хоолой буюу умайн гуурсан хоолой гэж нэрлэдэг. Өндгөвчинд боловсорч гүйцсэн өндгөн эс умайн гуурсан хоолойгоор дамжин умай буюу сав руу явах замдаа гаднаас орж ирсэн эр бэлгийн эстэй нийлж үр хөврөл үүсдэг Иймд энэхүү хоолой нь жирэмслэлтэд чухал үүрэгтэй юм. Умайн гуурсан хоолойд үүссэн үр хөврөл нь аажмаар умайд орж бэхлэгдсэнээр жирэмслэдэг. Умайн гуурсан хоолой битүүрэх тохиолдолд өөрөөрөө жирэмслэх боломжгүй юм. Тиймээс хүүхэд олохгүй байгаа тохиолдолд умайн хоолой битүүрсэн эсэхийг шалгах шаардлага гардаг.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах …