Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 9. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 30. Санчир гараг. суулга одтой, 8 цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана.
Өдрийн сайн цаг: хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Морь, нохой, бар, үхэр, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич гахай хулгана жилтнээ сөрөг муу. Хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, байшин барих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлөг тавих, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын газар дэлгэрдэгч эд бүү гарга хэмээжээ.