СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орчлон”-ийн бассейнд живсэн хүү нас баржээ

download (2)Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур “Орчлон”-ийн бассейнд дөрвөн настай хүү живсний улмаас биеийнх нь байдал хүнд Эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад энэ долоо хоногийн лхагва гаригт нас барсан байна. Учир нь хүү усанд живж удаан байсны улмаас түүний тархи нь үхжсэн байсан гэж албан бус эх сурвалжууд мэдээллэж байна.

Дөрвөн настай хүү “Орчлон”-ийн цэцэрлэгт хүмүүждэг байсан бөгөөд тус цэцэрлэг долоо хоногт нэг удаа хүүхдүүддээ усанд сэлэх хичээл ордог байжээ. Энэ үеэр энэхүү золгүй явдал гарсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Иймд багш, эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарлаа хануулж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

Н.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …