Яруу найраг: Монгол минь дээ

12400911_951836304853108_3815840971317504650_nМонгол минь дээ

Ардчилал байлаа гээд
Архинд живснээс хэтэрсэнгүй
Алт байлаа гээд
Гуйлгачин заяанаас өндийсөнгүй

Хууль байлаа гээд
Худал үнэн болж шүүгдэх юм
Хуульт төр оршилоо гээд
Улс нь Улс шиг төвхнөгүй юм

Хоол горьдсон нохой мэт
Ходоодондоо захируулсан ард
Хонцын сэтгэл өвөрлөсөн
Ховдог шунахай түшмэдүүд

Ийм нэгэн улсыг
Монгол гэж дуудаж байна
Эцэг Чингисийнхээ нэрээр
Эрээ цээргүй хашгирч байна

Сайн эцгийн нэрийг
Гурав худалдаж идээд ч
Саар яваа заяандаа
Өөрсөддөө л бид гомдоцгооё

Хөх Тэнгэрийн доор
МОНГОЛ гэж дархалсан
Хөх Өвгөдийнхөө ясыг
Хэзээ ч бүү өндөлзүүл!

Хуягийн Гантулга

Санал болгох мэдээ

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын гэрээг шалгах түр хороо байгуулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шалгах түр хороо …