Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 02. Сумьяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.