NBA-гын сонин хачин

NBA-гын сонин , хачин #7

NBA-гын улирал өндөрлөсөн ч дасгалжуулагчдын халаа , сэлгээ тоглогчдын солилцоо , наймаа явагдсаар байна.Та бүхэндээ NBA-гын ертөнцөд өрнөж буй сонирхолтой мэдээнүүдийг багцлаад хүргье.

# Washington Wizards баг John Wall-той 5 жилийн 80 сая долларын гэрээг үзэглэхийг хүсэж байна.Wall-ын хувьд ирэх улирлыг дуусгаад чөлөөт агент болох боломжтой бөгөөд хэрэв шинэ гэрээг хүлээж авбал 2017 он хүртэл тус багийн төлөө хүчин зүтгээд улмаар гэрээний сүүлийн жилээ цуцалж чөлөөт агент болох боломжтой юм.Wall өнгөрсөн улирал Wizards-ын төлөө 49 тоглолтонд оролцохдоо 18.5 оноог дунджилсан билээ

# Lebron James АНУ-ын шигшээ багийн төлөө дахин тоглохгүй гэдгээ мэдэгдлээ.Тэрээр нэгдсэн улсын шигшээ багийн хамтаар Олимпийн аваргаар хоёр удаа шалгарч байсан юм.

# Сүүлийн хоёр улирал дараалан Miami Heat-ийн хамтаар NBA-гын аварга цолыг хүртсэн Mike Miller Memphis Grizzlies-тэй нэгдлээ.Тэрээр шинэ багтайгаа 2 жилийн гэрээг байгуулсан ба 2003-2009 оны хооронд тус багт тоглож байсан юм

# Kenyon Martin ирэх улирал New York Knicks-ийн төлөө тоглохоор боллоо.Тэрээр Knicks-тэй нэг жилийн 1.4 сая еврогийн гэрээг үзэглэснийнхээ дараачаар өгсөн ярилцлагадаа “ Би хараахан зодог тайлах болоогүй.Үнэнийг хэлэхэд энд аварга цолыг аваад карьераа өндөрлүүлэхийг хүсэж байна.New York бол аварга авах хэмжээний том баг.Ирэх улирал өөрийгөө дайчилж энэ багийн төлөө чадах бүхнээ хийхээ амалж байна ” хэмээжээ

# Алтан мужын дайчид Jermaine O’Neal-той нэг жилийн хоёр сая еврогийн гэрээг байгуулахаар тохиролцов.O’Neal ирэх долоо хоногт гэрээндээ гарын үсэг зурах бөгөөд тэрээр өнгөрсөн улирал нарнуудын төлөө хүчин зүтгэхдээ 55 тоглолтонд оролцож нэг тоглолтонд дунджаар 8.3 оноог дунджилсан юм

# Greg Oden-г өөрийн багт элсүүлэх сонирхолтой багууд улам бүр нэмэгдсээр байна.Хамгийн анх Oden-гийн өрсөлдөөнд Miami Heat , Sacremento Kings багууд байсан бол одоо дээрх хоёр баг дээр нэмэгдээд Dallas Mavericks , San Antonio ,  Atlanta Hawks багууд түүнийг сонирхож байгаа аж.

# Dallas Mavericks баг энэ зун нилээд хөдөлгөөн ихтэй байгаа.Саяхан шилдэг чөлөөт агент Monta Ellis-ийг өөрийн багтаа элсүүлсэн тэд Kevin Love-ийг авчрах боломжыг судалж эхэлжээ

эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …