Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох хэрэгтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 12498549_1063091550408139_1911369689_n

Уг хуулийн төслийн гол агуулга нь хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тухай юм. УИХ-аас энэ оны төсвийг  батлахдаа хүүхэд бүрт сар бүр олгож байсан   мөнгийг танаж нийт хүүхдийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Уг асуудлыг МАН-ын дарга М.Энхболд болон тус намын бүлэг анхнаасаа эсэргүүцэж байсан ч олонхи төсөв хүрэхгүй шалтгаанаар хассан билээ. Харин Ерөнхийлөгч хүсэлт тавьснаар УИХ уг асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Өнөөдрийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үг нэлээд анхаарал  татав. Нийгмийн халамж анхаарлын асуудлаар мэргэшин ажиллаж ирсэн тэрбээр эдийн засаг хүндэрсэн үед айл өрхийн амьдралд дэм болох нийгмийн халамжийн бодлого саарч буйд харамсаж байгаагаа хэлсэн. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга, тэтгэвэр, тэтгэмжийн аль аль нь өрхийн зардлаас хуваалцдаг. Тиймээс тэрбээр  анхнаасаа  хүүхдийн мөнгийг ялгаварлан олгож, оюутны мөнгөнөөс хасч байгааг хүлээн зөвшөөрөхгүйгээ хатуухан хэлж байв. Одоогийн УИХ-ын гишүүдийг оюутан байхдаа төрөөс тэтгэлэг авч сурч байснаа мартаж болохгүйг ч анхааруулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох нь ирээдүй хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт, хүн ам зүйн бодлогыг дэмжсэн чухал бодлого. 2006 онд  МАН-ын М.Энхболдын Засгийн газар Хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Тэр үед төсөв өнөөдрийнх шиг данхагар болоогүй байсныг бид эргэн санах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг хасч болохгүй гэж бид олон удаа шаардаж байсан ч АН-ынхан хүч түрж шийдвэрлэсэн. Харин өнөөдөр алдаагаа засах гэж байгаад талархаж байна. 0-18 насны 1 сая 30 мянган хүүхдийн 600 мянга нь өнөөдөр Хүүхдийн мөнгө авахаар төсөв батлагдсан. Энэ зардалд 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан. Харин үлдсэн 400 мянган хүүхдэд өгөх 112 тэрбум төгрөгийг эрх баригчид хасаж  баталсан. Тиймээс энэ мөнгийг ямар нэгэн эх үүсвэрээс олж ялгаваргүй өгөх шаардлагатай. Өнөөдөр амьжиргааны төвшин тогтоох судалгаанд  279 мянган хүүхэд хамрагдаж чадаагүй, мөнгө авах боломжгүй болсонд харамсаж байна. Энэ судалгааг хангалтгүй хийсэн, ажлаа хариуцлагагүй хийдэг хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн хэллээ. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Хүүхдийн мөнгө бол хавтгайрсан халамж биш гэдгийг хэлж,  ялгаваргүйгээр олгох хэрэгтэй гэсэн юм.

эх сурвалж: sorgog.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …