Дуучин Д.Болд соёлын довтолгоо хийнэ

9025_21

Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол контентыг дэмжих зорилгоор энтертайнмент ” Сhannel 11″ телевиз байгуулж, медиа салбарт хүч үзэхээр болжээ. Тус телевизийн нээлт өчигдөр болсон бөгөөд олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр телевизээ тохижуулж, дуу хөгжим, кино, рокестр  зэрэг бүр төрлөөр бичлэг хийдэг аж. Тус телевиз нь “Соёлын довтолгоо” хэмээх уриатай аж. Урлагаас телевизийн салбарт хүч үзэхээр зэхэж буй тэрээр шинэ салбарт хэрхэн ажиллаж, ямар өнгө төрхийг илэрхийлж, соёлын довтолгоог хийхээр болжээ.

Д.Болд “Нэгэн шинэ том салбарын хаалга хамт олонтойгоо нээж орлоо. Сэтгэл догдлоод нэг л нэг тийм байна. Их зүйл хийх, их зүйлийг сурч мэдэж авах, бүтээх эрмэлзэл урам зориг төрж байна. Хамгийн гол нь үзэгчдэд сэтгэлийн бөгөөд мэлмийн таашаал өгөх олон олон нэвтрүүлэг бүтээлүүд хийх хэрэгтэй. Удахгүй бидний нэвтрүүлэгүүд та бүхэндээ хүрэх болно. Бид хичээнэ. Та нар минь дэмжээрэй” хэмээжээ.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …