Сар шиний баяр ойртон хүний хэрэглээтэй юм бүхэн бэлэн болжээ. Та мөнгөтэй байхад л гэрээ цэвэрлүүлж, ууц хоолоо бэлдүүлж, бэлгээ захиалан авч болох нь. Айл бүрийн хийдэг бууз гэхэд л хэдэн арван төрлийн чимхэлттэй, орц найрлагатай, хэлбэр хэмжээтэйгээр хийгдэж байна. Бууз баншаа чимхэх завгүй, боломжгүй байгаа бол дараах буузны үнийг таньд хүргэж байна. Та захилахад л хүргээд ирнэ.
Мэргэжлийн онолоор тогоочид нэг бууз 45-50 грамм байхад идэхэд хялбар, шингэцэнд сайн нөлөөтэй, төгс болсон гэж үздэг. Ойролцоогоор нэг килограмм бууз 20-22 ширхэг байна. Бууз махнаасаа хамааран 4500-6000 төгрөгөөр бэлэн зарагдаж байгаа гэвэл нэг ширхэг бууз 204-272 төгрөгийн хооронд үнэлэгдэж байна. Дундажаар нэг айлд 700 бууз хэрэгтэй гэж тооцвол 142 000-190 400 төгрөгөөр бэлэн бууз авч болох нь.
Мөн ууц жингээсээ хамаарч 70 000-250 000 хооронд байгаа бол цагаан идээ килограмм нь /ааруул, өрөм, тос, хорхой ааруул, сүүн хурууд/ 10 000 +төгрөг, ул боов ширхэг нь 1600-2800 төгрөг, амтлаг чихэр 6000-25000 төгрөгийн үнэ ханштай байна. Сүү литр нь 1400-1800 төгрөг байгаа бол нэг килограмм мах 2800-4200 төгрөг байна. Монголын томоохон захуудын үнэ ханш ийм байна.
Б.Саран