Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

2016 оны нэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан болон явган шуурга шуурна. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 18-20 хэм хүйтэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …