“Жаргалтай айл манайх” тоглолтын сүүлчийн өдөрийн тасалбар эрэлттэй байна

936609_1026774030713560_7767808509563330829_n_1_1Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд нижгэр боллоо. Хоёр өдөр болох уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид танхим дүүрэн үзэгчдийн уур халуунхан уур амьсгал дор боллоо. Өнөөдөр дахин эгшиглэх “Жаргалтай айл манайх” тоглолтын тасалбарыг сурагласан хүн олон байгаа гэсэн шүү.

Хоёр жилийн өмнө тэдний анхны “Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж байсан. Энэ удаад ч тэд анхны тоглолтоосоо илүү сонин содон зүйлсийг үзэгчдэдээ толилуулахаар бэлдсэн аж.

Мөн дуучид маань тоглолтдоо нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлын төлөө халуун хүйтнийг ажралгүй цаг наргүй ажиллаж байдаг тохижилт үйлчилгээний компанийн 70 ажилтанг урьж үзүүлж байгаа нь олны таашаалыг хүртээд байгаа юм.

12467822_1026782960712667_1927125175_n_1_1

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …