????????????????????????????????????

Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүдийг түр хаалаа

????????????????????????????????????

Учир нь H1N1 вирусын өвчлөл гарсантай холбогдуулан авч байгаа юм. Хувийн болон улсын цэцэрлэгүүд ч бүгд ажиллахгүй юм байна. Харин энэ сарын 23-наас хэвийн ажиллах эхлэх аж.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоо уг вирусаар өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа ажээ. Энэхүү тахлаар хөрш Хятад л гэхэд олон мянган хүний аминд хүрсэн юм. 2009 онд анх гайхайнаас гаралтай хэмээн бүртгэгдэж байсан  уг вируст халдварт өвчинд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах шинж тэмдэгийг зарласан байна. Үүнд: Өндөр халуурах, толгой өвдөх, харшлын хууч барих, бие шархирах, амьсгалахад хүнд болох /цээжээр өвдөх/, зарим тохиолдолд салстаар улайх шинж тэмдэг илэрсэн бол уг вирус байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бие өвсөнөөс хойш 7-10 хоногт халуун буухгүй бол яаралтай эмчид хандан дур мэдэн эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …